МЕРИТ ТӨСЛӨӨС 1000 ШИРХЭГ МАСК ХАНДИВЛАВ

Улс орон даяар COVID-19 вирустэй тэмцэж байгаа энэ үед Төв аймагтай хамтран ажилладаг MERIT төслийн зүгээс нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Аймгийн Онцгой комиссод 1000 ширхэг хамгаалалтын маск хандивласныг аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Ж.Батжаргалд гардуулан өглөө.