СУМДЫН ЗАСАГ ДАРГА НАР, ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА БОЛОН АЖ АХУЙН НЭГЖИЙН УДИРДЛАГУУДАД ДАРААХ ЧИГЛЭЛИЙГ ХҮРГҮҮЛЖ БАЙНА

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан мэдээ мэдээллийг цаг тухай бүрт түргэн шуурхай хүргэж байгаа. Шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдал Европод хурдацтай тархаж байгаа бөгөөд энэ нь улс болон тэр дундаа манай аймгийн харьялалтай иргэд цөөнгүй байж болзошгүй байна.
Иймээс халдвар хамгааллын асуудлыг нэн тэргүүнд шийдэх, болзошгүй нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах чиглэлээр дараах үүргүүдийг хүргүүлж байна. Үүнд:
1. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн нөхцөл байдлыг үргэлжлүүлэн ажиллах болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөх, эрх зүйн бичиг баримтын бүрдлийг аймгийн шуурхай штабд хүргүүлэх, олон нийтийг хамрууласан арга хэмжээг зохион байгуулахгүй байж хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг онцгойлон анхаарах.
2. Хүнсний дэлгүүр болон томоохон худалдааны төвүүд, супер маркетуудын үйлчлэх цагийн хуваарийг 21:00 цагаар хязгаарлах, зам дагуух цайны газар, нийтийн хоолны газруудын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлэн ажиллуулах.
3. Сумдын төрийн болон аж ахуйн нэгж байгууллага, обьектуудад ариутгал халдваргүйтгэлийг ХӨСҮТөвөөс гаргасан зааварчилгаа, зөвлөмжийн дагуу мэргэжлийн байгууллагын хяналтан дор хийлгэж хэрэгжилтэд хяналт тавин аймгийн шуурхай штабд ариутгал хийсэн тухай бүрт илтгэх хуудсыг ирүүлэх.
4. Сумдын шуурхай штабын үйл ажиллагааг цаашид хэвийн үргэлжлүүлэх, эрүүл мэндийн төвүүдийн хяналт, тандалтыг үргэлжлүүлж мэдээ мэдээллийг тухай бүрт шуурхай хүргүүлж ажиллахыг АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССООС үүрэг болгож байна.