5 МУЖИЙН ЗУРААЧДЫН ҮЗЭСГЭЛЭНГ 500 ГАРУЙ ХҮН ҮЗЭЖ СОНИРХЖЭЭ

Монгол улсын Төв аймаг, ОХУ-ын Приморын хязгаар, БНХАУ-ын Жилинь муж, БНСУ-ын Кангвон муж, Япон улсын Тоттори мужуудын хамтын ажиллагааны Зүүн хойд Азийн бүс нутгуудын Засаг захиргаадын харилцаа, хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалт, 24 дэх удаагийн “Саммит”-ын хүрээнд туайн мужийн зураачдын бүтээл үзэсгэлэн гаргадаг уламжлалтай. Үзэсгэлэн 21 дэх жилдээ дэлгэгдсэн бөгөөд 5 мужийн зураачдын 70 гаруй бүтээл Улаанбаатар хотноо Уран Зургийн галерейд 7 дугаар сарын 27-31-нийг дуустал үзэгчдийн хүртээл болсон юм. Үзэсгэлэнг 500 гаруй хүн үзэж сонирхжээ.