“ҮНДЭСНИЙ ЦОМ 2019”-Д ОРОЛЦОХ ТАМИРЧДАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ

Жил бүр уламжлан зохион байгуулагддаг “Үндэсний цом” 21 аймгийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээнд оролцох баг тамирчдын бэлтгэлтэй Засаг даргын орлогч Ч.Сарангэрэл танилцаж, амжилт хүсч дэмжлэг үзүүллээ. “Үндэсний цом” 21 аймгийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн жил Зуунмод хотноо “Соёл амралтын хүрээлэн”-д зохион байгуулагдаж манай баг тамирчид 3 дугаар байрыг эзэлж байсан юм. Энэ жил Хөвсгөл аймгийн Мөрөн хотод зохион байгуулагдахаар болжээ.