“МОНГОЛ АХУЙ” НҮҮДЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГ ДЭЛГЭЛЭЭ

Монголын үндэсний уламжлалт зан заншил, нүүдэлчдийн соёл, амьдралын хэв маяг, байгаль, хүн, мал аж ахуйн өвөрмөц харилцан шүтэлцээг илэрхийлсэн “Төв түмний цэнгэл 2019” баяр наадамд Аймгийн музейгээс 90 дэсийн 99 үзмэрээр “МОНГОЛ АХУЙ” нүүдлийн үзэсгэлэнг дэлгэсэн бөгөөд гадаадын 100 гаруй, дотоодын 400 гаруй нийт 500 гаруй хүн үйлчлүүлжээ.