ЗУУНМОД СУМЫН ЗАСАГ ДАРГА АЛБАН ХААГЧДЫН “ГҮЙЦЭТГЭЛИЙН ГЭРЭЭ”-Г БАТАЛЛАА

Монгол Улсын Засгийн газар, аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, сумын Эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, 2020 оны “Хүртээмжтэй, чанартай төрийн үйлчилгээ” урианы жилийн ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэх хүрээнд Зуун мод сумын Засаг дарга Г.Мөнхбадрал сумын ЗДТГазрын дарга Г.Батжаргалын 2020 оны “Гүйцэтгэлийн төлөвлөгөө”, багийн Засаг дарга нарын 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан байна. Мөн сумын ЗДТГазрын дарга төрийн албан хаагчдын “Гүйцэтгэлийн төлөвлөгөө”-г баталж, төрийн үйлчилгээний албан хаагчид, гэрээт ажилчидтай хөдөлмөрийн гэрээ байгуулжээ.