КАНАД-МОНГОЛЫН ТУРШЛАГА СОЛИЛЦОХ АЯЛЛЫН АЖЛЫН ХЭСЭГ МАНАЙ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

Энэхүү туршлага солилцох аялал нь Монгол улсын төлөөлөгчдөд Канад, Юконы засгийн газар, аж үйлдвэр, орон нутгийн иргэдийн оролцоон дээр тулгуурлан байгалийн нөөцийг хэрхэн үр дүнтэй удирдан, хамтран ажиллах талаар судлах боломж олгодгоороо онцлогтой. Уулзалтад аймгийн засаг даргын орлогч Д.Мөнхбаатар, ЗДТГ-ын дарга Б.Цэрэндаваа, ХОХБТХэлтсийн дарга Д.Саран-Эрдэнэ тэргүүтэй удирдлагууд болон Мерит төслийн захирал Женнифер Адамс, дэд захирал Р.Алтангэрэл нар оролцож байна. Талууд манай аймагт хэрэгжүүлсэн аяллын анхны зорилгыг эргэн харах, өнгөрсөн 6 сарын хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын талаар болон ирэх 6 сарын хугацаанд хийхээр төлөвлөсөн ажлуудын талаар ярилцах, судалгааны аяллын үр дүн, нөлөөллийг үнэлэх чиглэлээр санал солилцож байна.