БАТАЛГААЖУУЛАЛТЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ БОЛЛОО

Төв аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дэргэдэх орон тооны бус баталгаажуулалтын зөвлөлийн энэ жилийн эхний хурлыг зохион байгууллаа. Тус хурлаар тохирлын үнэлгээнд хамрагдсан нийт 22 үйлчилгээний газрын тайланг хэлэлцэж, хурлын шийдвэрээр худалдаа 14, нийтийн хоол 2, амралт, жуулчны бааз 6 үйлчилгээнд тохирлын гэрчилгээг 1-2 жилийн хугацаатай олгох, сунгах шийдвэрийг гаргалаа.