ХҮН АМ ОРОН СУУЦНЫ ТООЛЛОГЫН ТООЛОГЧ, ШАЛГАГЧ НАРТ СУРГАЛТ ЯВУУЛЖ БАЙНА

2020 оны Монгол улсын Хүн ам, орон сууцны ээлжит тооллого энэ сарын 9-ний өдөр эхэлнэ. Үүнтэй холбогдуулан аймгийн Статистикийн хэлтсээс 27 сумын 29 шалгагч, 111 тоологчийг хамруулсан хоёр өдрийн сургалтыг зохион байгуулж байна. Сургалтын арга хэмжээг аймгийн ЗДТГ-ын дарга Б.Цэрэндаваа нээсэн бол Статистикийн хэлтсийн дарга, мэргэжилтнүүд удирдан явуулж байгаа юм. Энэ удаагийн Хүн ам, орон сууцны ээлжит тооллого нь бүртгэл, уламжлалт аргыг хослуулан явуулж байгаагаараа онцлогтой. Тоологч нар энгийн санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон өрхөд Нэгдүгээр сарын 9-ний өдрийн 08:00 цагаас эхлэн 7 хоногийн хугацаанд уламжлалт буюу цаасан асуулгаар тооллогын мэдээллийг цуглуулах бөгөөд иргэдийн хувьд тоологчийг гэртээ оруулах, мэдээллээ үнэн зөв өгөхөд л хангалттай юм.