ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ!!!

ХӨСҮТ-ийн Вирүс судлалын лабораторид томуугийн харуулдан тандалтын эмнэлгүүдээс ирсэн сорьцыг шинжлэхэд Томуугийн В вирүстэй зэрэгцэн амьсгалын замын синциталь вирүс, короновирус орчилд байна. Харуулдан тандалтын 51 дүгээр долоо хоногийн мэдээгээр улсын хэмжээнд амбулаториор 196,745 хүн үйлчлүүлсний 11.1% (21,774)-ийг ТТӨ эзэлж байна. Аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний өвчлөл ихэсч буйтай холбогдуулан томуу томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх аймгийн төлөвлөгөөнд тодотгол хийн, бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Өрхийн эрүүл мэндийн төвийн амбулаторийн үзлэгийг гэрийн эргэлтэд шилжүүлэн, ажлын өдөр 09:00-20:00 цаг хүртэл, амралтын өдөр Номт 1-р багийн өрхийн эрүүл мэндийн төв 09:00-20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллаж, утсаар зөвлөгөө өгч байна. Аймгийн нэгдсэн эмнэлэг, ӨЭМТ, хүүхдийн хувийн эмнэлгүүдийн ажиллах цагийн хуваарь, зөвлөгөө өгөх утас, түргэн тусламжийн дуудлагын утасны жагсаалтыг хүргүүлж байна. Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэдэд хүргэх зөвлөмж: • ТТӨ-тэй хүүхдийг харьяа өрхийн эрүүл мэндийн төвд үзүүлж, цэцэрлэг, сургуульд явуулахгүй байх, халдвар тархах, хүндрэхээс урьдчилан сэргийлэх • Томуугийн эсрэг сайн дурын дархлаажуулалтад хамрагдах • Олон нийтийг хамарсан арга хэмжээ, хүн ам хэт бөөгнөрсөн газруудаар бага насны хүүхдийг дагуулж явахгүй байх, • Олон нийтийн газар амны хаалт зүүж хэвших, гар ариутгагч хэрэглэх • Гэр, сургууль, цэцэрлэг, ажлын байрандаа цэвэр агаар оруулж, өдөрт чийгтэй цэвэрлэгээг 2-оос доошгүй удаа хийх, • Илчлэг сайтай хоол хүнс хэрэглэх, шингэн сайн уух, дулаан хувцаслах, малгай бээлий өмсөх • Томуугаас сэргийлэх уламжлалт аргуудыг хэрэглэх • Антибиотикийг зөвхөн эмчийн зааврын дагуу хэрэглэх, дур мэдэн хэрэглэхгүй байх