ЖЕНДЕРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯН ТӨВ АЙМАГТ ОЙЛГОЁ, ХҮНДЭЛЬЕ – ГЭР БҮЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ

Дэлхийн 180 гаруй орон жил бүр 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. 2019 онд Монгол улсын хэмжээнд “Ойлгоё Хүндэлье- Гэр бүлийнхээ төлөө” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ хүрээнд өнөөдөр Төв аймгийн хэлтэс, агентлаг, байгууллагын дарга нар болон аймгийн Засаг даргын тамгын газрын ажилтан, албан хаагч нийт 54 хүн энгэртээ цагаан тууз зүүн “Цагаан туузтаны хөдөлгөөн”-д нэгдсэн юм. Мөн тус арга хэмжээнд “Хөөрхөн зүрх” төрийн бус байгууллагын ерөнхий зохицуулагч Б. Оюундарь урилгаар оролцож жендэрт суурилсан хүчирхийлэлийн талаар сургалт, мэдээлэл хийлээ.