НДЭХ-НИЙ ТӨВ АЙМГИЙН САЛБАРЫН ТӨСВИЙН ЗАРЦУУЛТАД ИРГЭДИЙН ОРОЛЦОО МОНИТОРИНГИЙН ДҮГНЭЛТ

Нэг. Сумын ЗДТГазар иргэдэд төрийн үйлчилгээг чанар хүртээмжтэй шуурхай
хүргэх үйл ажиллагаандаа жил бүр батлагдсан төсвийг сар, улирлын хуваарийн
дагуу зүй зохистой зарцуулж, зардлын хэтрэлт, санхүүгийн дутагдал зөрчилгүй,
төсвийн хууль тогтоомжоор хүлээсэн үүрэг, хариуцлагаа хангалттай хэрэгжүүлж
ажиллаж байна.
-Дээрх З сумын ЭМТ-ийн төсөв зориулалтын дагуу зөв зарцуулагдаж, урсгал
байдлаар үрэгдсэн эх үүсвэр гараагүй байна. 2018 оноос эхлэн тендерийн
асуудлаас шалтгаалан эм барааны нийлүүлэлт хугацаандаа хийгдээгүйгээс
эмнэлэгийн тусламж үйлчилгээнд доголдол гарч эхний 3 сар дуустал иргэдээс эм
тариа худалдан авахуулах, хэвтэн эмчлэх боломжгүй болох зэргээр иргэд олон
нийт бухимдал үүсгэж, төсвийн хуваарилалтанд хүндрэл учруулж иржээ,
– Эмийн тендерийг аймгийн ЭМГ, ЭМЯам хугацаанд нь шийддэггүйгээс оны эхний
улиралд эм тариа иргэдээс гаргуулж, буцаан төлөх эрх зүйн орчингүй, төсөвт
хүндрэл учруулж, иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээг хүртээмжтэй шуурхай
хүргэхэд саад болж байгаа зөрчил дутагдлын шалтгаан нөхцлийг судлаж холбогдох
байгууллага, шийдвэр гаргагчидтай уулзаж асуудлыг шийдвэрлүүлэх
шаардлагатай байна.
Хоёр.Төсвийн гүйцэтгэл, зарцуулалт нь батлагдсан төлөвлөгөөний дагуу хэрэгжиж
буй явц, төрийн болон орон нутгийн өмчөөр худалдан авч байгаа бараа, ажил,
үйлчилгээнд иргэд олон нийт хяналт тавих боломжоор хангагдсан боловч төсвийн
төлөвлөгөө, гүйцэтгэл, тайлагналын талаар тогтоосон хугацаанд нийтэд
ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар мэдээлэх байдлын чанар, хүртээмж хангалтгүй
байна. Тухайлбал: 2018 онд Сэргэлэн сумын ЗДТГ, ЭМТ-ийн Шилэн дансны цахим
хуудас www.shilendans.gov.mn-нд нийтлэгдсэн гүйлгээ, худалдан авалтын мэдээлэл
ЗДТГазар санхүүгийн ажилтнууд халагдаж солигдох үеэр 3 удаа хугацаа хоцроосон,
ЭМТөв –2 удаа мэдээ тасалсан,Баянчандмань сумын Засаг дарга “Хөрөнгийн
зардал, хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний төлөвлөгөөний гүйцэтгэл,
концессийн зүйлийн жагсаалт”-ыг мэдээлээгүй, мөн сумын Засаг дарга нар жил бүр
мэдээлбэл зохих 151 мэдээнээс:
– Сэргэлэн сум 2016 онд хоцроосон 115, мэдээлээгүй 36, 2017 онд хоцроосон
76, мэдээлээгүй 13, мэдээлээгүй 18, хэрэгжилт хэрэгжилт 76.16%- 91.39%-
тай,
– Баянчандмань сум 2016 -2017 онд 123, 2018 онд 62-ыг тус тус хугацаа
хоцроосон,
– Батсүмбэр сум 2016-2017 онд хоцроосон 57-24, мэдээлээгүй 12, хэрэгжилт
92.05 %, хэрэгжилт 99.34%-тай байгаа нь иргэд хүссэн цагтаа хэрэгцээтэй
мэдээллээ авах нөхцөл бололцоог бүрдүүлж чадагүй байна.
Гурав. Мэдээллийн хүртээмж, ялангуяа төсвийн талаар ойлгомжтой, судалгаа
тооцоог энгийн байдлаар тайлбарлаж аргачлалыг ойлгуулсан мэдээлэл байдаггүй
тул ард иргэд төсвийн үйл явцад бараг оролцохгүй байна. Тухайлбал, сум бүрт
“Төсөв санхүүгийн ил тод байдлын самбар”-т иргэдийн сонирхдог тендэр, худалдан
авах үйл ажиллагаа, 5 сая төг\өөс дээш үнийн гүйлгээ, өр авлагын мэдээг хагас
дутуу ойлгомж муутай мэдээлсэн, зарим сард огт мэдээлээгүй зэрэг нийтлэг
дутагдлыг давтахгүй байх, мэдээллийн самбарт байх мэдээллийн агуулга,
багтаамжийг сайжруулах нь зүйтэй байна.
Дөрөв. Иргэд тухайн жилийн орон нутгийн төсөв санхүүгийн байдал, зарцуулалтын
талаар Шилэн дансны мэдээллээс сонирхсон байгууллага, интернэт ашигладаг
иргэд хаанаас ч хүссэн мэдээлэл авах бололцоо нээлттэй байгаа боловч орон
нутагт иргэдийн ихэнх нь энэ бололцоог ашиглах мэдлэг чадвар, орчин нөхцлөөс
шалтгаалан хүртээмж нь хязгаарлагдмал хэвээр байна.
Ер нь “Шилэн дансны тухай хууль” гарсантай холбогдуулан” “Мэдээллийн ил тод
байдал ба мэдээлэл авах эрхийн тухай” 2011 оны хуулинд өөрчлөлт оруулахдаа
Төсөв санхүүгийн ил тод байдлыг хангах талаар байгууллагын хүлээсэн үүргийг
бүрхэгдүүлсэн байдал нөлөөлжээ.
.Мониторингийн зөвлөмж
Төсвийн зарцуулалтын үйл ажиллагаанд иргэд, олон нийтийн хяналт оролцоог
сайжруулахад чиглэсэн дараах зөвлөмжийг гаргаж байна.
Нэг.Төсвийн тухай хууль тогтоомжийн холбогдох заалтын хэрэгжилтийг
хангах чиглэлээр:
– Сум, багийн Засаг дарга, ЗДТГазар, төрийн сангийн мэргэжилтнүүд Төсвийн тухай
хууль, Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа,ажил үйлчилгээ худалдан авах
тухай, Шилэн дансны тухай хууль, Нийтийн сонсголын тухай хууль тэдгээрийг дагаж
гарсан журамд төсвийн зарцуулалтын үйл явцад иргэдийн хяналт оролцоог хангах
талаар тусгасан зүйл заалтыг судлаж, хэрэгжүүлэх
– Орон нутгийн төсвийн орлого зарлагын тухай түүнд хяналт тавихад шаардлагатай
мэдээллийг иргэдэд энгийн ойлгомжтой байдлаар хүртээмжтэй хүргэж байх
тогтолцоо бүрдүүлж ажиллах
– Төсөв хөрөнгийн зарцуулалтын үйл ажиллагаа, иргэний хяналт оролцооны үзэл
баримтлалын талаарх иргэд олон нийтийн ойлголт мэдлэгийг дээшлүүлэх, соён
гэгээрүүлэх ажлыг телевиз сонин, олон нийтийн мэдээлийн хэрэгслээр өргөн
сурталчилж, байгууллага хамт олон, хөдөөгийн баг иргэд, олон нийтэд зориулагдсан
мэдээллийн хүртээмжийг сайжруулах
– Иргэдийн төсвийн зарцуулалтанд хяналт тавих гол арга болсон Шилэн дансны
тухай хуулийн ойлголт мэдлэгийг эзэмшүүлэх, www.shilendans.gov.mn-ийн
мэдээллийг ашиглах арга зүй чадвар эзэмшүүлэх сургалтыг тогтмол явуулж,
интернэтийн хүрэлцээ хангамжийг сайжруулах
– Сумын ИТХ-аас тухайн жилийн орон нутгийн хөрөнгө оруулалт,төсөл
хөтөлбөрүүд өмнөх жилийн санхүүжилтээр хэрэгжсэн ажлын үр дүнгийн талаар
иргэдэд цаг тухайд нь мэдээлж, иргэдэд хяналт тавих боломж олгох
– Улс орон нутгийн төсөв, түүний гүйцэтгэлийн тайлангийн талаарх албан
мэдээллийг танилцуулга, гарын авлага, товхимол зэргийг хялбаршуулсан
хэлбэрээр иргэдэд хүргэх сурталчлан таниулах арга хэмжээ авах
-Орон нутгийн иргэд олон нийтийн төсөв санхүүгийн талаарх мэдлэгийг
дээшлүүлэхэд чиглэгдсэн сургалт мэдээлэл, төсвийн сонсголыг ТББ-уудтай хамтран зохион байгуулах