БАГШ НАР ЗААХ АРГЫН УР ЧАДВАРААР ӨРСӨЛДӨЖ БАЙНА

Хүүхэд бүрийн хөгжлийг дэмжих, тэднийг хөгжүүлэхэд багшийн заах арга нэн чухал үүрэгтэй. Энэ хүрээнд багш нарын заах арга зүйн тэргүүн туршлагыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, харилцан туршлага солилцуулах зорилгоор Баянчандмань суманд аймгийн дунд болон ахлах ангийн багш нарын заах аргын ур чадварын тэмцээнийг зохион байгуулж байна. Тус тэмцээнд 100 гаруй багш нар өрсөлдөж байгаа юм.