“АТАР-60” СПОРТЫН ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

Монгол улсад атар газар эзэмшиж, газар тариаланг шинжлэх ухааны үндэслэлтэй бие даасан салбар болгож хөгжүүлсний түүхт 60 жилийн ойг угтан Төв аймгийн Батсүмбэр сумын иргэдийн дунд Атар-60 спортын тэмцээнийг зохион байгуулжээ. Тус тэмцээнд 10 багийн 70 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, шилдгүүдээ тодруулсан байна.