МАЛ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРГИЙН ЯЛЫН БОДЛОГЫН ТАЛААР МАЛЧИД, ИРГЭДЭЭС ИРҮҮЛСЭН ӨРГӨДЛИЙН ДАГУУ ХОЛБОГДОХ АЛБАН ТУШААЛТНААС ТАЙЛБАР, МЭДЭЭЛЭЛ АВАХ ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 11 цагт аймгийн Засаг даргын Тамгын газрын “Соёмбо” танхимд “Мал хулгайлах гэмт хэргийн ялын бодлогын талаар малчид, иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу холбогдох албан тушаалтнаас тайлбар, мэдээлэл авах цахим хэлэлцүүлэг”-ийг зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг удирдан зохион байгуулсан бөгөөд энэ үеэр Төв аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат: Аймгийн хэмжээнд мал хулгайлах гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал, энэ төрлийн гэмт хэрэг өсөхөд нөлөөлж байгаа шалтгаан, цаашид анхаарах асуудал, хийж хэрэгжүүлэх арга хэмжээ болон орон нутгийн түвшинд тулгамдсан асуудал, ялын бодлогод тусгуулах саналаа дэлгэрэнгүй танилцуулсан юм.
Уг хэлэлцүүлэгт аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүд, аймаг дахь Цагдаагийн газрын удирдлага, Цагдаагийн газрын Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн алба хаагчид, аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтнүүд, энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон иргэд, малчдын төлөөлөл оролцлоо.