БАЯНЧАНДМАНЬ СУМАНД ШИНЭ ЦЭЦЭРЛЭГ БАРИГДАЖ БАЙНА

“Бүтээн байгуулалт – Хөрөнгө оруулалтын жил”-ийн хүрээнд Баянчандмань суманд 150 хүүхдийн хүчин чадалтай шинэ цэцэрлэг баригдаж байна. Тус цэцэрлэгийн барилгыг “Төв-Цогт Өлзийт” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд одоогоор барилгын ажил 80%-тай явагдаж байна. Цэцэрлэгийн барилга энэ оны 11 дүгээр сард ашиглалтад орох юм.