ЖАРГАЛАНТ СУМАНД 100 ХҮҮХДИЙН ДОТУУР БАЙР БАРИГДАЖ БАЙНА

“Бүтээн байгуулалт – Хөрөнгө оруулалтын жил”-ийн хүрээнд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Жаргалант суманд 100 хүүхдийн багтаамжтай дотуур байр баригдаж байна. Барилгын ажлыг Их даян бүүвэй ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд ажлын явц 50 гаруй хувьтай байгаа мэдээллээ. Аймгийн Засаг даргаас ажлыг шуурхай, чанартай хийж гүйцэтгэх үүрэр өглөө. Дотуур байрны барилга ирэх 12 дугаар сард ашиглалтад орох юм.