“ДУНД ТӨРМӨЛИЙН ЭРИН” ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТИЙГ ХИЙЛЭЭ

Аймгийн музей, Байгалийн түүхийн музейтэй хамтран “Дунд төрмөлийн эрин” үзэсгэлэнг энэ 11 дүгээр сарын 1-нээс ирэх 2020 оны 2 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацааатайгаар дэлгэж байна. Үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээнд Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг, БСУГ-ын дарга У.Даваажав, Музейн дарга Б.Сүхбаатар, Байглийн түүхийн музейн Үзүүлэг, үзэсгэлэн дэглэлтийн хэлтсийн дарга Н.Жавзмаа нар оролцлоо. “Дунд төрмөлийн эрин” үзэсгэлэнд нийт 20 гаруй бүтээл дэлгэгдээд байгаа юм. Та бүхнийг аймгийн музейгээр зочилж үзэсгэлэнтэй танилцахыг урьж байна