ГАЛ ГОЛОМТОО БАДРААЛАА

Өнөөдөр намрын адаг хөх нохой сарын дөрвөн ногоон мэнгэтэй цагаан хулгана өдөр. Дашням, Балжинням давхацсан билэгт сайн энэ өдөр аймгийн Төрийн үйлчилгээний Нэгдсэн төвийн “Гэрлэгсдийг бүртгэх ёслол хүндэтгэлийн танхим”-д Төв аймгийн Сэргэлэн сумын иргэн Ө.Бат- Ирээдүй, Х.Нандингэрэл нар гал голомтоо бадраалаа. Залуу хосууд гэрлэлтийн гэрчилгээн дээр гарын үсгээ зуран хаан бугуйвч хатан сүйхийн өмнө хайрын андгай өргөж, тулгандаа галаа асааж аав ээж, ах эгч, анд нөхдийнхөө ерөөл билэгдлийн үгийг сонсож ийнхүү албан ёсоор гэр бүл болсон юм.